Тойм
FreeBalance-ын техникийн платформ нь ямар ч модулльд XML ашиглан импортыг багцлах болон бүх импортуудын харилцах хэсгүүдийн тогтмол үйл явцыг баталгаажуулах, төв хэсгээс импортын үйл ажиллагааг ажиллуулах, үйл ажиллагаа болгоны төлвийг протоколдох болон алдааг ижил аргаар мэдээлэх зэргийг дэмждэг.
Зорилтууд ба ач холбогдол
FreeBalance-ын Нягтлан Бодох Бүртгэлийн зохицол нь багц импортын хувьд XML ашиглан ажилладаг ба энэ нь өөр програм хангамжын системүүдийн дунд хамтран ашиглах бүтэцтэй өгөгдлүүдэд хамгийн шилдэг нээлттэй стандарт гэж танигдсан.
Импорт функц нь тодорхой модулийн нийлүүлэгч, хэрэглэгч гм хувьд XML ашиглан багц импортыг дэмждэг.
Замчилал:
Замчилал:
1. Импортлохыг хүссэн таб нийлүүлэгч гм дээр дарна.
2. Үзэх тэмдэгт дээр дарах эсвэл импорт файлын замыг оруулна.
3. Импорт тэмдэгт дээр дарна.
4. Систем нь шинэ импортын хувьд багцын дугаарыг баталгаажуулна.
Импортын багц модуль нь импортын үйл ажиллагаа бүрт статистикийн мэдээллийг хадгалж байдаг. Багцын дугаар нь импортлогдсон гүйлгээгээр харагддаг ба хайх нөхцлөөр ашиглагдаж болно.
Импортын үр дүн нь импортлогдсон оролт (хүлээн авсан, татгалзсан эсвэл түр зуур хадгалагдсан) бүрийн үр дүн болон ямар нэг алдааны мессежийг хадгалдаг.
Замчилал:
Замчилал:
Анхныхаар та Хайх горимд байна.
1. Хэрэв та Багцын дугаарыг мэдэж байвал холбогдох талбарт мэдээллийг оруулна. Хэрэв та бүх импортын багцын жагсаалтыг харахыг хүсвэл талбарыг хоосон орхино.
2. Хайх тэмдэгт дээр дарна.
3. Импорт багцын жагсаалт гарч ирнэ.
Экспорт функц нь тодорхой модуль нийлүүлэгч, хэрэглэгч гм хувьд XML ашиглан багц эскпорт хийхийг дэмждэг.
Замчилал:
Замчилал:
1. Экспорт хийхийг хүсч буй модулийн таб нийлүүлэгч гм дээр дарна.
2. Тусдаа бүртгэлийг сонгохын тулд Лавлаж харах тэмдэгт дээр дарна эсвэл бүх бүртгэлүүдийг сонгохын тулд Бүгдийг сонгох тэмдэгт дээр дарна.
3. Экспорт тэмдэгт дээр дарна
4. Систем нь экспортлогдсон файлыг нээх эсвэл хадгалахын тулд цонх харуулна.